Монголын анхны хөгжмийн түүхийн галлерэйг Kindzmarauli GRW дарсаар нээлээ

Үе үеийн хөгжмийн түүхийг харуулсан Монголын анхны галлерэй нээлтээ хийж хүрэлцэн ирсэн зочин бүрийг Гүржийн амтат Kindzmarauli дарсаар дайлж угтлаа. Урлаг соёлын төрөл бүхэн өөрийн давтагдашгүй түүхийг агуулж байдаг. Тэр ч утгаараа Монголын хөгжмийн ертөнцийн өнгөрсөн болон одоог харуулсан тус галлерэй нь урлаг соёлынхны хувьд төдийгүй урлагт хайртай хүн бүрийн хамгийн үнэ цэнэтэй газар болох юм. Тус галлерэйн нээлтэнд хөгжмийн зохиолчид, хөгжим судлаачид, урлагийн зүтгэлтнүүд болон холбогдох албаныхан уригдан ирсэн бөгөөд нээлтэнд ирсэн зочин бүрт барьсан гэнэтийн бэлгийн нэг нь мартагдахгүй байгалийн амтат Гүржийн дээд зэрэглэлийн Kindzmarauli GRW дарс байлаа.