Таванбогдчууд эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө нэгдлээ

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Таванбогд Интернэйшнл ХХК, группын нийт компаниа уриалж, эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө цусаа хандивлах аяныг амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр буюу 4 сарын 28-ны өдөр болсон арга хэмжээнд тус группын 80 гаруй ажилтан хамрагдаж, эрдэнэт хүний амь насыг аврах найдвар болсон цус хандивлах үйлст өөрсдийн  хувь нэмрээ оруулсан юм.

MamyPoko брэндийн Child care II аяны хүрээнд хийгдэж байгаа олон ажлын нэгээхэн хэсэг болсон энэхүү аян нь улаан бурхан өвчний халдвар газар авч, нялхсын эндэгдэл гарсаар байгаа энэ үед цаг үеэ олсон чухал алхам боллоо.

Таванбогд группынхэн олон эх, хүүхдэд амь, амьдрал бэлэглэхийн тулд ийнхүү хамт олноороо цус хандивлах аянг зохион байгуулж сайн дураараа нэгдлээ.