MamyPoko брэнд 10-р цэцэрлэгийг зорилоо

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч MamyPoko брэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборыг зорьж суралцагч хүүхдүүдэд сарын хэрэглээний живхийг гардууллаа.
Улсын хэмжээнд 108,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 30,000 гаруй нь хүүхэд бөгөөд тус цогцолборт 120 орчим хүүхэд суралцдаг байна. Эдгээр хүүхдийн 90 гаруй хувь нь живхнээс хамааралтай. Байнга живх хэрэглэх зайлшгүй шаардлагатай учраас эцэг эхчүүд нь өглөөд нэг хүүхдийг 2-3 ширхэг живхтэй авчирдаг байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн санхүүг хөнгөлөх зорилгоор MamyPoko брэнд тус цэцэрлэгийн гурван бүлгийн нийт хүүхдүүдэд бүтэн сар хэрэглэх живхийг хүлээлгэн өгсөн юм.