“Таванбогд Интернэйшнл” ХХК ТОП 100-д дахин шалгарлаа

МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн Газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг уламжлалтай. Энэхүү арга хэмжээ 15 дах жилдээ зохион байгуулагдаж “Таванбогд Интернэйшл” ХХК ТОП 100 аж ахуй нэгжийн нэгээр дахин шалгарлаа. Шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу явуулдаг. “Таванбогд Интернэйшнл” ХХК өнгөрсөн жил жагсаалтын 72-т байсан бол энэ жил амжилтаа ахиулж 68-т шалгарсан нь компанийн хөгжлийн цар хүрээг илтгэж буй хэрэг юм.

Дүн мэдээнээс харахад Монгол улсын 2015 оны “ТОП 100” аж ахуйн нэгжүүд нь нийт татварын орлогын 50 орчим хувь буюу 2.5 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийт ажлын байрны тоо өмнөх оныхтой харьцуулахад 20 хувиар өсчээ.