Сарын найздаа алийг нь сонговол дээр вэ?

Эмэгтэйчүүд бид чинь сар бүр яг л цагтаа “уулздаг” үнэхээр нэг үнэнч найзтай хүмүүс шүү дээ. Сар бүрийн яг тэр л өдрүүдэд эмэгтэй хүн байхаас төвөгшөөх ч үе гардаг. Нэг хэсэг нь эм ууж сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг багасгах  гэж оролдсоноос болж гэнэт ихээр таргална, дархлаа нь муудаж юм л бол өвдөх гээд байдаг тал бий.  Тэгэхээр эмэгтэйчүүдийн эмчид хандан, эрт дээр нь арга хэмжээ авахыг хорвоо дэлхийн бүх хөөрхөн цэцэгс нартаа зөвлөж байна.

Сарын тэмдгийн өвдөлтийг багасгах ямар арга байгаа талаар эмч бүр биеийн онцлогоос чинь шалтгаалан өөр өөр зөвлөмж өгөх учраас заавал эмчийн зөвлөгөөг дагахыг зөвлөж байгаа юм шүү. Дур мэдэн эм ууж эсвэл найзынхаа зөвлөснөөр, дам үгээр янз бүрийн зүйл турших нь эрүүл мэндэд хортой гэдгийг та нар минь маш сайн мэдэж байгаа гэдэгт итгэж байна.

Үүнээс гадна эмч маань надад сарын тэмдгийн үеэр таагүй мэдрэмж төрдөг бол ариун цэврийн хэрэглэлээ солиод үзэхийг зөвлөсөн юм. Ингээд биед минь харшлахгүй, бүх шаардлагуудыг минь хангах ариун цэврийн хэрэглэлийн эрэлд гарлаа. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээсээ юуг нь хамгийн түрүүнд харсан бэ гэвэл: 

Материал хамгийн чухал нь

Зарим ариун цэврийн хэрэглэлийн гадаргуу нь гялгар уут шиг байдаг. Үүнийг нь гелэн буюу хулдаасан гадаргуу гэж нэрлэдэг юм билээ. Ийм гадаргуутай ариун цэврийн хэрэглэл шингэнийг их хэмжээгээр шингээдэг ч арьсанд маш муу нөлөөтэйгөөс  гадна харшил үүсгэх аюултай гэдгийг эмч маань хэлсэн юм. Мөн арьс холгоод, чийг татаад эвгүй байдаг шүү дээ. Тиймээс би маш сайн шингээдэг гэсэн анхны шаардлагаа хоёрт тавьж хөвөн даавуун гадаргуутайг чухалчилсан юм. Хөвөн зөөлөн материал бол чийг татахгүй, ямар нэг харшил үүсгэхгүйгээс гадна агаар нэвтрүүлдэг давуу талтай.

Биед тааламжтай байх

Бариу цагаан эсвэл тод өнгийн өмд өмсөх гэхээр хамгийн бүр хамгийн нимгэн бас дээр нь найдвартай хэрэглэл байхгүй л бол айж төвөгшөөдгийг та нар минь сайн мэднэ дээ. Сүүлийн үед ариун цэврийн хэрэглэлүүд улам нимгэн болж, шинэчлэгдэж байгаа болохоор энэ шаардлагыг маань хангасан хэд хэдэн бүтээгдэхүүн байсан шүү. Тэгвэл  миний сонгосон ариун цэврийн хэрэглэл супер нимгэн хэрнээ маш сайн шингээгч давхаргатай.

Өөртөө итгэлтэй байдлыг минь хадгалдаг байх

Ямар ч ариун цэврийн хэрэглэл сонгосон гадна талаасаа товойж мэдэгдэггүй байх нь миний хувьд их чухал юм. Нугаларч, хумиралдаад байдаггүй, дотуур хувцасны хэлбэрт зохицож өөрчлөгддөг, уян хатан хэлбэртэй байх нь бас л чухал.  Бас наалт нь сайн байхаас гадна дотуур хувцасны материалыг муутгадаггүй байх нь миний хүссэн зүйл юм. Эцэст нь эдгээр бүх шаардлагыг минь хангасан хэд хэдэн сонголт байснаас би хамгийн нимгэн хэрнээ маш сайн шингээдэг “Sofy Ultra Slim” –ийг сонгосон юм.