Sofy брэнд охидын эрүүл мэндийн сургалтаа эхлүүллээ

Охин бүсгүйчүүдийн найдвартай хэрэглээ Sofy брэнд Улаанбаатар хотын ЕБС, МСҮТ болон их дээд сургуулийн оюутан сурагчдад зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн цуврал сургалтаа СХД-ийн Нийслэлийн тэргүүний 62-р сургуулиас эхлүүллээ.

Мэри стопс олон улсын эмнэлэгийн мэргэжлийн багтай хамтран зохион байгуулж буй энэ сургалтаар өсвөр насны охидод нөхөн үржихүйн боловсролын талаар мэдээлэл олгож зөвлөгөө өглөө. Sofy брэнд энэ төрлийн сургалтыг өмнө нь зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаад хөтөлбөр, арга зүйгээ шинэчлэн дахин хүргэж эхэлсэн юм.

Сургалт цаашид тогтмол үргэлжилнэ.