Нандин өдрүүдийн “найзаа” хэрхэн зөв сонгох вэ?

Охид, эмэгтэйчүүдийн хувьд сар тутмын “онцгой өдрүүдэд” хэрэглэх ариун цэврийн хэрэглэлээ зөв сонгохын тулд амаргүй олон туршилт хийх хэрэгтэй болдог. Жирийн өдрүүд мэт тав тухтай сэтгэгдэл төрүүлэх “найзаа” олоход дөхөм болох дараах 3 зөвлөгөөг хүргэж байна.

  • Материал хамгийн чухал

Юуны өмнө таны хэрэглэх ариун цэврийн хэрэглэл ямар материалаар хийгдсэн, биед хүрэлцэх гадаргуу нь хулдаасан байна уу, хөвөн зөөлөн байна уу гэдгийг сайтар шалгаарай. Хамгийн нандин хэсэгт хэрэглэхээ бодолцон хөвөн зөөлөн, харшил өгөхгүй материалтайг сонгох нь чухал. Учир нь харшил нэг л үүсчихвэл намдаахад цаг хугацаа ихээхэн шаардагддаг шүү.

  • Үйлдвэрлэгч улсыг анзаарахад гэмгүй

Дэлгүүрийн лангуун дээр байх үй олон хэрэглэлийн өмнө зогсоход бүгдийг нь авчихмаар санагдаж байна уу? Мэдээж тэгэлгүй яахав. Гэхдээ хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүнээ гаднаас нь хараад сонгоно гэдэг идэж үзээгүй амттанаа тааж авахтай яг ижил. Ийм үед үйлдвэрлэгч улсыг нэг анзаараад үзээрэй. Үйлдвэрлэл өндөр хөгжсөн орны хувьд байж болох бүхий л шат дамжлага, туршилтыг таны өмнөөс хийсэн байдаг тул санаа амар сонгож болно. Жишээ нь Азид Япон улс энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээрээ хамгийн тэргүүнд жагсаж байна.

  • Ээжүүд хэзээ ч буруу зөвлөдөггүй

Эцэст нь хэлэхэд хэрвээ сонголтон дээрээ эргэлзээд байвал ээжийнхээ хэрэглэж байгааг нэг анзаараад үзээрэй. Тэд мэдээж хамгийн сайныг сонгосон байхаас гадна хайртай охиддоо хэзээ ч муу зүйл зөвлөхгүй шүү. Биед эвтэйхэн, шингээлт сайн, хөвөн гадаргуутай гээд яг чамд тохирох “дотны найз”-ыг тэд л мэдэж байгаа.