“Инээмтгий хүн” Kindzamaruli дарсыг таашаав

МУГЖ дуучин Б.Сарантуяагийн “Инээмтгий хүн” төрсөн өдрийн тоглолтонд ирсэн зочдыг зочдыг Tiflisi Marani брэндийн Kindzmarauli GRW шинэ төрлөөр угтаж, дуучинтай нэг өдөр төрсөн хүмүүст тайзан дээрээс дарсны багц бэлэглэж гэнэтийн бэлэг барилаа.

Жил бүрийн 04 сарын 20-ны өдөр бол МУГЖ дуучин Б.Сарантуяа болон түүний фенүүдийн баярын өдөр байдаг. Хайртай дуучныхаа зууны дуу хоолойг сонсонгоо төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэдэг уламжлалаараа дуучин, үзэгчид энэ жил Corporate зочид буудлын концертийн танхимд “Инээмтгий хүн” тоглолтоор уулзацгаасан юм.