Зууны манлай эстрадын дуучин “мэндэлж”, “Хайрын бурхан” бүтсэн үдшийг Tiflisi Marani брэнд ивээн тэтгэлээ

МУГЖ дуучин Б.Сарантуяагийн урлагийн тайзнаа амилсны 30 жил, төрсөн өдрийн 10 дахь тоглолтыг Tiflisi Marani брэнд ивээн тэтгэлээ.
2016 оны 04 сарын 19-20-ны өдрүүдэд СТӨ-нд болсон тоглолтонд хүрэлцэн ирсэн 2000 орчим үзэгч тус брэндийн Kindzmarauli, Saperavi, Alazani Valley, Rkatsitel зэрэг дарснаас амталж, нэгэн үдшийг амтат дарс, ая дуутай хамт өнгөрөөсөн юм. Мөн “Таванбогд Интернэйшнл” ХХК-ийн Tiflisi Marani брэнд дуучинд ойн хүндэт тоглолтыг нь тохиолдуулан нэг жилийн дарсны хэрэглээгээр бэлэг барьж, дээж бүтээгдэхүүнээ гардууллаа.
Хорин жилийн тэртээ үзэгч сонсогчдын сонорыг мялааж, дуучин Сарааг олон нийтэд таниулсан “Хайрын бурхан” дууны үргэлжлэл болсон “Хайрын бурхан-2” дууны клипийг тус брэнд ивээн тэтгэж олон нийтэд мөн хүргэсэн билээ.