ХӨСҮТ-Н ХАМТ ОЛОНД БАКТЕРИЙН ЭСРЭГ PROTEX САВАНГ БЭЛЭГЛЭЛЭЭ

Дэлхий даяар Коронавирусын халдвартай тэмцэж байгаа энэ цаг үед онцгой нөхцөл байдлын үед бидний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд гар бие оролцон зүтгэж байгаад талархал илэрхийлэн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв -ийн хамт олонд 100 ширхэг COLGATE-PALMOLIVE брендийн "PROTEX" бактерийн эсрэг гарын шингэн саванг бэлэглэж эмчилгээ үйлчилгээ эрхэлсэн дэд захирал н.Тунсагт хүлээлгэн өглөө.


ХӨСҮТ -н хамт олон Covid-19 вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмждөө маскаа тогтмол зүүж, олон нийтийн газраар явахгүй байхыг сануулахаас гадна гараа тогтмол бактерийн эсрэг савангаар сайтар угаахыг зөвлөж байна.