Mamy Poko Зөвлөгөө : Жирэмсний 1-13 дах долоо хоногт..

Жирэмсний 1-4 дэх долоо хоногт анхаарах зүйлс:

Эхний 8 долоо хоногт үр хөврөл бүрэлддэг учраас түүнд нөлөөлж болохуйц аливаа шаардлагатай эмийг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй. Учир нь үр хөврөлийн бүрэлдэх явцад уусан элдэв янзын эмүүд ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх аюултай. Төлөвлөсөн жирэмслэлтийн үед жирэмслэхээс 3 сарын өмнөөс эхлэн, жирэмсэлснийхээ дараа 3 сарын туршид зөвхөн фолийн хүчлийг л уух хэрэгтэй байдаг. Мөн түүнчлэн өдөрт 400 мгр фолийн хүчил ууж эхэлнэ. Жирэмслэлтээс 3 сарын сарын өмнөөс ууж эхэлсэн бол тун сайн. Учир нь фолийн хүчил бол ургийн өсөлт хөгжил, тэр дундаа тархиндаа ямар нэгэн гажиггүй эрүүл саруул бүрэлдэхэд нэн тустай юм.

Жирэмсний 6 дaх долоо хоногт
Эх: Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нь үзлэгийн карт нээж, эмчийн хяналтад орно.
Хүүхэд :Гайхамшигтай зүйл болж 6 дахь долоо хоногоос эхлэн ирээдүйн хүүхдийн зүрх нь цохилж эхэлнэ. Ингээд ч зогсохгүй гар, хөлийн үүсгэвэр бий болж, чихний хөндий, залгиур нь бүрэлдэж эхэлнэ. Энэ үед нь цаашид ургийн амьсгалах, тэжээлийн бодисоор хангах, даавар буюу гормон буюу даавар ялгаруулалтыг нь хариуцах тусгай эрхтэн буюу ихэс нь маш хурдтайгаар хөгжин бүрэлдэж байдаг.

Жирэмсний 7 дaх долоо хоногт
Эх: Эмэгтэй хүний хөх нь томорч ,хөхний товч харлаж эхэлдэг тул биедээ гарч байгаа өөрчлөлтүүдийг анхаарч, хооллолт, нойр, амралтаа зохистойгоор тохируулж байх шаардлагатай.
Хүүхэд: Хэвлий дэх үр хөврөл томорч 7-9 мм урттай болох ба төв мэдрэлийн систем ерөнхийдөө бүрэлдэж дуусна. Ясны эсүүд хөгжиж эхэлж, дотор эрхтнүүд бүрэлдэж эхэлнэ.

Жирэмсний 8 дaх долоо хоногт
Эх: Энэ үед зарим үнэрийг авч чадахаа байх, дотор муухайрах, бөөлжүүлэх зэрэг шинж маш олон эмэгтэйчүүдэд илэрдэг. Нөгөө талаас давсалсан, даршилсан зүйл идэх хүсэл маш ихээр төрнө. Энэ бүхэн нь жирэмсний хордлогын шинж тэмдэг юм. Энэ бүхнийг 12 дахь долоо хоног хүртэл тэсвэрлэхээс өөр аргагүй тул тэр болтол зөв хооллож, амин дэм хэрэглэн, өдрийн дэглэм сахихыг хичээгээрэй.
Хүүхэд Үр хөврөлийн урт нэмэгдсээр 8-11 мм болно. Энэ үед хүүхдийн нугас, үе мөч, булчин бүрэлдэж байдаг. Эхогоор үзэхэд гар, хөл, нүд, чих нь харагдаж байна. Эрэгтэй хүүхэд төрөхөөр бол энэ үед төмсөг нь бүрэлддэг. Зүрхний шахаж байгаа цусны хэмжээ улам бүр нэмэгдсээр байна.

Жирэмсний 9 дэх долоо хоногт
Эх : Хөхний товч харлаж жижигхэн зангилаанууд үүсч магадгүй. Эдгээр зангилаанууд нь хэмжээ нь томорсон хөлсний булчирхайнууд тул айж түгших хэрэггүй.
Хүүхэд Үр хөврөлийн хэмжээ улам томорч 13-15 мм урттай, 1 грамм орчим хүнд болно. Энэ үед хүний хөдөлгөөний эвслийг удирдаж байдаг бага тархи бүрэлдэнэ. Ургийн гарын хуруунуудыг ялган харах боломжтой.