2020 оны анхны хүүхдүүд: ЭХЭМҮТ-д он солигдох мөчид 41 хүүхэд мэндэлжээ

Шинэ оны босгон дээр эх орондоо бүл нэмж 200 орчим шинэ хүн мэндэлжээ.  ЭХЭМҮТ-д гэхэд 2 оны зааг дээр 41 хүүхэд мэндэлсэн бол 2020 оны 1-р сарын 1-нд 15 эх амаржиж Mamy Poko брэнд уламжлал ёсоор эх үрсдээ бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэлээ.  

Амаржсан ээжүүдээс 41 настай, төв аймгийн харьяат Батцэцэг. Бага ангийн багш түүний том хүү нь 20 настай удаах нь 12, гурав дахь хүүхэд нь 2 настай бол ийнхүү одонгийн хүүхдээ 2020 оны босгон дээр эсэн мэнд төрүүлжээ.  

Сүүлийн үед төрөх эмэгтэйчүүдийн нас залуужиж 18-25 насны эмэгтэйчүүдийн төрөлт нэмэгдсэн. 30-с 40 гаруй насны эмэгтэйчүүдийн төрөлт ч мөн нэмэгдэх хандлагатай болжээ. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэн 35 настай н.Тунгалагын 2 дах төрөлт бөгөөд шинэ оны өмнөхөн 3,200гр охинтой болжээ.

Mamy Poko живх нь New born, S, M,L,XL размеруудтай бөгөөд бүхий л гадаргууг хамрах үндсэн шингээгч нь хөвөн зөөлөн давхаргатай. Сунадаг бүсэлхий нь шингэнийг араар урсгахгүй байж, хүүхдийн хөдөлгөөн, тав тухыг хангахад зориулагдсан. Нярай хүүхдэд зориулсан хүйг хөндөхөөс хамгаалсан ухлаадастай Mamy Poko New born живх нь шингэн хэмжигчтэй төдийгүй агаарыг чөлөөтэй нэвтрүүлж, хүүхдийн арьсыг ХУУРАЙ, тав тухтай байлгах шинэ технологиор хийгдсэнээрээ онцлогтой юм.