MamyPoko брэнд Хүүхдийн төв сувиллыг зорилоо

Сувилгаа шаардлагатай нялхсыг эмчилдэг Хүүхдийн төв сувиллыг MamyPoko брэнд зорин очиж тусламж үзүүллээ. Тус сувилалд 0-3 насны 70 гаруй хүүхэд эмчлүүлж байгаагийн тал хувь нь хагас болон бүтэн өнчин хүүхдүүд бөгөөд брэндийн зүгээс тэдгээр хүүхдүүдэд шаардлагатай живх болон хүүхэд асаргааны зүйлсийг гардуулан өглөө.
Хүүхдийн төв сувилал нь  гурван ихэр, хагас болон бүтэн өнчин, дутуу нярай, эмгэгтэй нярай буюу шарлалт, тархины цусан хангамжийн дутал, сульдаа, тураал, цус багадалттай хүүхдүүдийг хүлээн авдаг. Мөн амьжиргааны түвшингээс доогуурх орлоготой орон гэргүй хүмүүсийн болон 0-3 насны гэр бүлдээ хаягдсан олдмол хүүхдийг хүлээн авч сувилж эмчлэх, сэргээн засах, чийрэгжүүлэх тусламж үйчилгээг үзүүлдэг улсын хэмжээний ганц байгууллага юм. Тиймээс хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд живх болон хүүхэд асаргааны хэрэгслүүд нэн шаардлагатай байдаг бөгөөд Child Care II аяны хүрээнд MamyPoko брэндээс тэдгээр зүйлсээр туслалцаа үзүүлсэн юм.