MamyPoko брэнд хүүхэд асран хамгаалах “Манаа” төвд тусламж үзүүллээ

Mamy Poko брэнд нь эх хүүхдэд анхаардаг, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч брэнд байхыг эрхэмлэн ажилладаг билээ. Энэ удаад Child Care-II  аяныг дахин эхлүүлж, энхрий үрсэд ээлтэй нэгэн үйлсийг санаачлан хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд хүүхэд асран хамгаалах “Манаа” төвд шаардлагатай байсан хүүдийн ор, хоолны ширээ, хүүхдийн тэрэг зэргээр тусламж үзүүлж, тус төвийнхний авч чадахгүй байсан хэрэгцээт зүйлсийг нь хандивлалаа.

Тус төв нь эцэг эхдээ орхигдсон, өнчин хүүхдийг асран хамгаалахын зэрэгцээ амьдралын боломж бололцоо тааруу, өөрийн гэх орон гэргүй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдийг асран хамгаалж тэдэнд хүмүүний хайрыг өгч, тав тухтай орчинд өсгөн бойжуулах, гэр бүлдээ амьдарч буй хүүхдийн нэгэн адил амьдралын баяр баясгаланг мэдрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Ийнхүү Mamy Poko брэндээс хэрэгцээт зүйлсээр туслалцаа үзүүлж, бяцхан хүүхдүүдийн орчин нөхцөл, тав тухтай байдлыг сайжруулахад багахан ч болов тус болсонд тус төвийнхөн талархаж байлаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.