Байгалийн амтат Kindzmarauli-тай “Одод болохын хүслэн” кино нээлтээ хийлээ

“Мөрөөдлийн театр”, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл “Одод болохын хүслэн” киноны нээлтэнд ирсэн бүх зочдыг байгалийн амтат Kindzmarauli хүндэтгэн угтлаа.  
1990-ээд оны залуусыг  шуугиулж явсан "Одод болохын хүслэн” тэмцээнээс сэдэвлэсэн тус киноны гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын Д.Баттөмөр, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нар тогложээ.  Харин киноны найруулагчаар “Содура” уран сайхны киноны найруулагч Б.Жаргалсайхан ажилласан бол кино зохиолыг "Аав" киноны зохиолч М.Энхдалай бичсэн байна. Туслах дүрүүдэд Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар хамтран тоглосон юм.