Дуучин Мягмарын "Мягмарын үдэш" шинэхэн уран бүтээлийн нээлтэнд хүрэлцэн ирсэн зочдыг " Байгалийн мартагдашгүй амт - Kindzmarauli " дарсаар угтан авлаа.

Өнгөрсөн 12 сарын 18-нд Улаанбаатар хотын төв цэгт байрлах ICC tower-н 20 давхарт байрлах Lava lounge-д дуучин Мягмарын шинэ уран бүтээл болох “Welcome to Mongolia” дуу, клип мэндэлсэн юм. Энэхүү уран бүтээлийн нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг Гүрж улсын алдарт Байгалийн мартагдашгүй амт - Kindzmarauli дарсаар дайлж угтан авлаа.

Монгол улсаа гадаадад сурталчлах нэрийн хуудас болсон тус уран бүтээлийн нээлтэнд хөгжмийн зохиолчид, салбар бүрийн урлагийн зүтгэлтнүүд болон аялал жуулчны салбарынхан хүрэлцэн ирсэн бөгөөд ирсэн зочин бүрийн сэтгэл ханамжийг дээд цэгт байлгасан зүйлүүдийн нэг бол яахын аргагүй Гүржийн дээд зэрэглэлийн "Мартагдашгүй байгалийн амт - Kindzmarauli " дарс байлаа.