MamyPoko брэндийнхэн эх хүүхдийн эрүүл энхийн төлөө цусаа хандивлалаа

Манай улсад төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд жилд дунджаар 5000 гаруй  хүний цусыг сэлбэн хэрэглэдэг тоон мэдээ байна. Тэгвэл Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч  MamyPoko брэнд цус цусан бүтээгдэхүүн шаардлагатай эх үрсийн төлөө группийн нийт компаниа уриалж цус хандивлах аяныг дөрөвдэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Сайн үйлсийн тус арга хэмжээнд нийт 60 гаруй ажилтан хамрагдаж, эрдэнэт хүний амь насыг аврах найдвар болсон цус хандивлах үйлст өөрсдийн  хувь нэмрээ орууллаа. Тус хамт олны хандивласан цус төрөх эмнэлэгт очиж 200 орчим эхийн амь насыг аварч зуу зуун гэр бүл, үр хүүхдэд аз жаргалыг түгээж байна.