Бид хэрэглэгч та бүхэнд зөвхөн хамгийн сайныг хүргэнэ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг Монгол улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан 2018 оны “ТОП-150’’ аж ахуйн нэгжийн шалгаруулалтад “Таван Богд Интернэйшнл” ХХК шалгарч дистрибьюшн салбарт тэргүүлэгч байр сууриа дахин бататгалаа.  Хэрэглэгчдийн сайн мэдэх эх үрсийн найдвартай хэрэглээ MamyPoko, Sofy, дэлхийн №1 сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Францын DANONE, цэвэр байгалийн гаралтай химийн орц найрлагагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Heinz Крафт, дэлхийн топ амттан үйлдвэрлэгчдийн нэг Италийн Ferrero корпораци, арьс арчилгааны дэлхийн №1 брэнд Johnson&Johnson зэрэг олон улсын зах зээлд хэдийнээ танигдаж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан дэлхийд тэргүүлэгч өргөн хэрэглээний брэндүүдийг Монголынхоо хэрэглэгчдэд 1998 оноос хойш нийлүүлсээр байна. Бид хэрэглэгч та бүхэнд зөвхөн хамгийн сайныг хүргэнэ.