MamyPoko брэнд “Монголын Дауны Холбоо”-нд тусламж үзүүллээ

MamyPoko брэндийн зүгээс Child Care II аяны хүрээнд “Монголын Дауны холбоо”-нд харьяалагддаг 0-2 насны 40 хүүхдэд тусламж үзүүллээ.

Олон улсын судалгаагаар дэлхийд 700-1000 төрөлт тутмын нэгд даунтай хүүхэд төрдөг гэсэн тоо баримт байдаг бол манай улсад 400 төрөлт тутмын нэг нь дауны хам шинжтэй төрдөг гэж гарчээ. 2008 онд “Монголын Дауны холбоо” байгуулагдах хүртэл эдгээр хүмүүс, тэдний асран хамгаалагчдыг нэгтгэсэн холбоо, төрийн дэмжлэг байгаагүй юм. Харин энэ холбоо байгуулагдсанаар одоогийн байдлаар 200 гаруй дауны хам шинжтэй хүүхдүүдийг нэгтгээд байгаа бөгөөд өнгөрөгч оноос эхлэн Малайзын тусгайлан боловсруулсан сургалтын жишгээр 0-6 насны дауны хам шинжтэй хүүхдүүдийн сургалтын төвийг байгуулжээ.

Энэхүү сургалтын төвд 0-2 насны 40 орчим хүүхэд суралцдаг бөгөөд MamyPoko брэнд Child Care II аяны хүрээнд эдгээр хүүхдүүдийн хоёр сарын живхний хэрэглээгээр тусламж үзүүлсэн юм.