Хөл хориотой үед гэртээ хийж болох 8 зүйл

Дэлхий нийтээр COVID – 19 халдвартай тэмцэж буй энэ цаг үед хүн бүр халдвар тархахаас сэргийлж, өөрийгөө тусгаарлахыг Олон Улсын Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж байна. Төр засгийнхаа шийдвэрийг хүндэлж, олон нийт цугласан газраар явахгүй, гэртээ цагийг өнгөрүүлэх нь иргэн бүрийн үүрэг билээ.

Тиймээс гэртээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж болох 8 санаа хүргэж байна. 

  1. Хүүхдүүдтэйгээ хамт Теле хичээл хийх

Бид энэ цаг хугацааг ашиглан хүүхдүүдтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрүүлж болно. Хүүхдүүдийнхээ хичээлд анхаарч, хамтдаа даалгаврыг нь хийж, тэдний боловсролд илүү их анхаарах боломж ирлээ.

  1. Хоолны шинэ жор зохиож, туршиж үзэх

Гэр бүлийнхэндээ зориулж өөрийн зохиосон жороор, шинэ төрлийн хоолнуудыг хийж турших нь нэг төрлийн гоё мэдрэмж биш гэж үү? Хоол хүнсээрээ дархлаагаа дэмжихийг уриалж буй өнөө цагт та гэр бүлдээ хамгийн тустай гэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгон, эрүүл мэндээ хамгаалаарай.

  1. Дуусгаагүй номоо уншиж дуусгах

Бид өдрийн багахан хугацааг ном уншихад зарцуулдаг байсан бол одоо илүү их цаг хугацааг дуртай номоо уншихад зарцуулах боломжтой боллоо. Хуучин номыг дуусгаж, шинэ номын эхлэл тавих сайхан боломж ирлээ.

  1. Дасгал хөдөлгөөнөө илүү их нэмэгдүүлэх

Та өдөр бүр 1 цагийг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулж чаддаг байсан уу? Тэгвэл одоо илүү их цаг биеийн тамирт зарцуулаарай. Дасгалыг хамтдаа хийх боломжтой апплейкшн, блогийг татаж, дасгал хөдөлгөөн тогтмол хийж дархлаагаа дэмжих нь чухал юм шүү.

  1. Гэр бүлээрээ кино үзэх

Гэр бүлээрээ хамтдаа буйдан дээрээ тухлан, кино үзэж, зөв буруун тухай хэлэлцэн суух цаг хугацаа бидэнд ховор байсан. Харин одоо гэр бүл хамтдаа илүү их цагийг өнгөрүүлэх боломж байна.

  1. Их цэвэрлэгээ

Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, орчин тойрноо ариутгаж, цэвэр таатай бас аюулгүй орчинг бүрдүүлээрэй.

  1. Хэлээ сайжруулах


Бид боловсролдоо илүү их цаг хугацааг зарцуулах боломжтой боллоо. Магадгүй энэ цаг хугацааг ашиглан та өөрийгөө олон улсын шалгалтууд өгөхөд бэлдэж болно шүү дээ.

  1. Хоббигоо хөгжүүлэх

Хоббигүй хүн байдаг гэж үү? Дуртай зүйлээ хийнэ гэдэг сэтгэлийн асар их таашаал, стресс тайлал болдог. Стрессгүй байна гэдэг бас нэг төрлийн дархлаагаа сайжруулах арга мөн.

Ингээд та бидний зөвлөсөн аргуудаас хэрэгжүүлж, цагийг үр дүнтэй, өөртөө ашигтайгаар өнгөрүүлээрэй.