“Поздний вечер”-т тухлан гүрж дарс амтлаарай

 

Чихэнд биш зүрхэнд уянгалсан гайхамшигт орос дуунууд, хэзээ ч мартагдашгүй дурсамж тээн ирсэн эртний танил шиг европ хөг аялгуунууд хаврын хавсаргыг уяруулан эгшиглэх гэж байна. 

 “Хаврын 17 учрал”, “Ийм нэгэн явдал”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг 1980-1990-ээд оны бүжгийн талбайг доргиож байсан Оросын болон барууны хит дуунуудыг дуучин Б.Баярцэцэгийн бие даасан “Поздний вечер” эксклюзив амьд тоглолтоос сонсоорой. 2016.05.07-ны үдэш хуучнаар Хаан гэр буюу “Salm pub”-д болох энэхүү тансаг үдшээр үзэгч танд хүрэх бас нэгэн бэлэг бол дусал бүр нь нандин байгалийн амтат Kindzmarauli дарс байх болно.

“Монголын эстрадын содон аялгуу” гэгддэг дуучин бүсгүйн дурсамж амилуулсан амьд тоглолтонд саатангаа дуртай дарсаа шимэх гайхалтай боломжийг бүү алдаарай.