Maestro дэлгүүрт зочилж гүрж дарс амтлаарай

Их хотынхны чөлөөт цагаа өнгөрөөх газруудын тоог нэмж, нээлтээ хийгээд удаагүй байгаа дарсны төрөлжсөн “Maetsro” дэлгүүрт саатан таван төрлийн гүрж дарс амтлаарай.  “Гэгээнтэн” энтертайнмент төвд байрлах дарсны төрөлжсөн тус дэлгүүр олон төрлийн амтат дарснаас гадна байгалийн гаралтай цай, амтат шоколадны сонголтыг танд санал болгож байна.
Үйлдвэрлэхээс эхлэн уух хүртлээ урлаг болон хөгжсөн дарсыг төрөлжүүлэн худалдаалдаг болохоор ууж дассан дуртай дарснаасаа эхлээд Монголд дөнгөж орж ирсэн шинэхэн дарстай “Maestro”-д танилцах бүрэн боломжтой. Байхгүй юм биш биз бодохын ч хэрэггүй дарсны олон сонголт энд бий.
Нээлтийн үйл ажиллагаагаа нэг орой хийдэг уламжлалт арга барилыг эвдэн эдний дэлгүүрийнхэн ойрын өдрүүдэд зорин ирсэн зочин бүртээ нээлтийн бэлэг болгон дарс амталгаагаар бэлэг барьж байгааг дуулгая. Амталгааны дарсан дунд мартагдашгүй байгалийн амтат Tiflisi Marani брэндийн таван төрлийн дарс байгаа учраас та “Maestro”-г заавал зориорой.