Өндөр зэрэглэлийн Чили дарс таны сонголтыг илэрхийлнэ

Дарс үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний аравт багтах Чили улсын Aresti дарсны үйлдвэрийн өндөр, тэргүүн зэрэглэлийн таван төрлийн тансаг дарс Монголын зах зээлд нэвтэрлээ. Чили нь Өмнөд Америкийн баруун өмнөд эргийн дагуу 4300км сунаж тогтсон, газарзүйн өвөрмөц байршил, эрс тэс уур амьсгалтай ба усан үзэм нь тун онцгой амттай орон юм.
1951 онд Vicente Aresti Astica нь Чили улсын Curico хэмээх бүс нутагт үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар Aresti Chili Wine компанийн үндсийг тавьжээ. Өдгөө тус компани нь дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдэхүүнээ хүргэж байна.
Нэн таатай цаг уур, үржил шимт хөрсөнд боловсорч хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн Чили дарсны амт чанартайгаас нь сонгон Espiritu De Chile /Sauvignon Blanc/, Espiritu De Chile /Carmenere/, Espiritu De Chile/Cabernet Sauvignon/, Aresti /Assamblage/, Aresti /Semillon/ нэрийн дарснуудыг Монголын дарс хэрэглэгчдэдээ санал болгож байна.
Дарсанд дурлагсдын ширээн дээр заавал байх өндөр зэрэглэлийн Чили дарс таны сонголтын төгс илэрхийлэл байх болно.