“Миний живх MamyPoko” уралдаан дүнгээ гаргалаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан “Миний живх MamyPoko” видео бичлэгийн уралдаан дүнгээ гаргаж, ялагчид шагналаа гардан авлаа. MamyPoko Mongolia хуудаснаас явуулсан энэхүү уралдаанд живхний насны 14 бяцхан оролцогч бүтээлээ ирүүлснээс шүүгчдийн санал болон олон нийтээс авсан like-н тоог үндэслэн эхний зургаан байрыг шалгаруулсан юм.

Хэрэглэдэг живхнийхээ сурталчилгааг өөрсдөө бүтээсэн оролцогчдийн хамгийн хол нь Говь-Алтай аймгийн Дарив сумаас оролцсон байлаа. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дархан-Уул аймгийн оролцогчид шагналт байр эзэлсэн нь энэхүү уралдаан зөвхөн Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийг хамарсан өргөн цар хүрээтэй болсныг илтгэж байна.

Удахгүй болох гэж байгаа Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нийг угтан MamyPoko брэндээс шагналаа гардан авсан ээж аав, бяцхан хүүхдүүд сэтгэл өндөр байсан  юм.