Анхаарлын төвд байгаа ХӨСҮТ-ийн нярайн тасагт Child care II аян хүрлээ

Эцэг эхчүүд төдийгүй төр засгийн анхаарлыг татахуйц хэмжээнд хүртлээ газар авсан улаан бурхан өвчний эсрэг MamyPoko брэнд нэгдлээ. Цөөнгүй хүүхдийн амь насыг авч одсон энэ аюулт өвчний эсрэг ажиллаж байгаа ХӨСҮТ-д нэн шаардлагатай утлагын аппарат болон хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд тус брэндийн дээж бүтээгдэхүүнээс гардуулсан юм. ХӨСҮТ-д одоогоор 200 гаруй хүүхэд улаан бурханы халдвараар хэвтэн эмчлүүлж байгаагийн 70 гаруй хувь нь 0-2 нас буюу живхний насны хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдийн живхийг эрүүл үеийнхээс олон солих шаардлагатай байгаа учраас тус эмнэлэгт живхний хэрэгцээ их байгаа юм. Тиймээс MamyPoko брэнд Child care II аяны хүрээнд эдгээр хүүхдэд шаардлагатай живх болон утлагын аппартны туслалцааг үзүүлсэн юм.  

Он гарсаар 3000 гаруй хүүхдийг өвчлүүлж, 60 орчим хүүхдийн амь насыг авч одсон халдварын тархалт нэг үеэ бодвол буурсан ч тайвшрах шалтгаан биш юм. Өмнө нь нэг удаа ийнхүү буурч ахин дэгдсэн учраас урин дулааны цаг ирж байгаа энэ үед эцэг эхчүүд улам бүр анхааралтай байж, ариун цэвэр, арүүл ахуйн зөвлөгөөг мөрдөхийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.