MamyPoko брэнд эх хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барилаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан MamyPoko брэнд ээж хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барилаа. Хүүхдүүдээ салхилуулж байгаа, тоглоомын талбайд нарлаж байгаа болон гадуур хүүхдээ тэврээд явж байгаа ээжүүд дээр үлгэрийн баатрууд очиж санамсаргүй байхад нь бэлэг хүргэсэн нь олон ээж хүүхдийг баярлуулж, урам зориг өгсөн үйл явдал боллоо. Мөн гэнэтийн бэлэг хүлээн авсан ээж хүүхдүүдийн эргэн тойрны хүмүүст ч эерэг дулаан уур амьсгалыг бэлэглэсэн юм.

Бусдын нүдэнд гэртээ ажилгүй, хүүхдээ хараад суудаг гэсэн тодотголтой ч улс орны хамгийн том баялаг хүүхэд өсгөх цаг наргүй, цалин хөлсгүй ажилтай ээжүүдээ баярлуулах нь MamyPoko брэндийн Child Care II аяны хүрээнд хүүхдийн баярыг угтан зохион байгуулсан томоохон ажил байлаа.

Аяны хүрээнд зөвхөн тусламж шаардлагатай эх хүүхэд төдийгүй нийт ээж хүүхдүүдээ баярлуулах, тэдэнд хандсан, нийгэмд чиглэсэн эерэг зөв ажил зохион байгуулах, үлгэр дууриал болох нь орон даяар хэрэгжиж байгаа Child Care II аяны бас нэгэн зорилго юм.