Danone брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн 20-р хорооны Гачуурт тосгонд байрлах Бадамлянхуа хүүхдийн төвийг зорин очлоо.

Danone брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн 20-р хорооны Гачуурт тосгонд байрлах Бадамлянхуа хүүхдийн төвд 2018 оны 12 сарын 29-ны өдөр Сэлбэ ротаракт клубтэй хамтран нийт 68 хүүхдэд Растишка брэндийн шинэ жилийн бэлгийн багц болон Актимел брэндийн утааны маскыг бэлэглэлээ. Нэгэн өдрийг өвлийн өвгөн аавтайгаа хамт авьяас чадвараа үзүүлэн, хөгжөөнт тоглоом тоглон өнгөрүүлсэн дүү нартаа баярлалаа.

Бяцхан дүү нартаа ирээдүйд нь сайн сайханыг хүсэн эрүүл өсөж том болоорой хэмээн Danone брэндийн ах эгч нараас нь хүсэж байна.