Амгалан амаржих газарт сургалтын зурагт хандивлалаа

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч MamyPoko брэнд Нийслэлийн Амгалан амаржих газрын сургалтын танхимд LG брэндийн 43 инчийн зурагт хандивлалаа. Энэхүү зурагт дэлгэцийн тусламжтайгаар тус төрөхийнхөн улс, аймаг, нийслэлийн бусад төрөхүүдтэй онлайн хурал хийх, чухал шаардлагатай үед эмчилгээ, өвчтөний талаар шууд ярилцах юм.
Амгалан амаржих, MamyPoko брэндийн хувьд эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө байнга хамтран ажилладаг бөгөөд 2016 онд брэндийн зүгээс тус төрөхийн хүлээн авах, эргэлт, амбулаторийн хэсгийн гурван танхимыг 50 гаруй сая төгрөгөөр иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгч байсан.
Хамтын ажиллагаа цаашид ч тасралтгүй үргэлжилнэ.