Монголд одоогоор коронавирусын халдвар илэрсэн тохиолдол байхгүй байгаа ч эрүүл хоол хүнсээр дархлаагаа дэмжээрэй

Шинэ коронавирусын халдвар нь агаар дуслын замаар халдварлаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой хүүхдүүд, гэр бүл ихэнхидээ гэртээ байгаа. Тиймээс таны амьдарч байгаа орчин одоогоор таны эрүүл мэндэд ихээр нөлөөлнө.

Та орон гэртээ халдвараас сэргийлэхийн тулд ариутгал цэвэрлэгээ хийхдээ хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй.  Цэвэрлэгээ хийж байгаа алчуур цэвэр байх шаардлагатай. Мөн гэр бүлийн гишүүдээс хамаарч хамгийн бохир болох хэсгүүдийг тогтоож цэвэрлэх нь чухал. Үүнийг дор бүрээ ажиглан тогтоогоорой.

Бага насны хүүхдүүдтэй бол гэрийн тавилгын гадаргуу, хаалга, хүүхдийн тоглоом, дунд өсвөр насныхан их бол хаалга цонхны бариул, гар утас болон, ТВ-ийн удирдлага... гэх мэт

Хамгийн их бохирдол агуулдаг зайлшгүй анхааран ариутгах зүйлс:

  1. Утас: гэрийн болон суурин утас. Вирус өвчин үүсгэгч утсанд хэдэн өдрөөр хадгалагддаг. 
  1. Удирдлага: гэр бүлийн ихэнхи гишүүдийн хэрэглээ байдаг тул байнга ариутга.
  2. Ариун цэврийн өрөө: ялангуяа усны цоргоны нээлхий хэсэг 
  3. Бүх гишүүдийн хамгийн ихээр зорчиж ашигладаг, бохирдол хамгийн ихээр үүсч
    болох хэсэг гал тогооны өрөөний ширээ 
  4. Хэрэв гэрт тань байдаг бол суурин болон зөөврийн компьютерүүд 
  5. Чихмэл тоглоомнууд: угаах боломжгүй бол хүүхдийн эрүүл мэндэд хоргүй цацлага
    хэлбэрийн ариутгалын уусмал ашиглаарай
     
  6. Гар нүүрийн алчуур болон цагаан хэрэглэлийг байнга өндөр температурт угааж ариутгаж байх.

Орчноо цэвэр байлгахаас гадна гэр бүлийн гишүүдийн хоол, тэжээлийг зөвөөр сонгож гэр бүлийнхээ дархлааг тогтмол дэмжих хэрэгтэй.  

Жишээ нь эрүүл хооллох, сайн унтаж амрах, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх зэргээр урдчилан сэргийлэх хэрэгтэй.

Тухайлбал Дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд №1 Danone брэндийн Actimel тараган ундаа нь 10 тэрбум L,Casei хэмээх дархлаа дэмжих онцгой лактобактер агуулсан ба өдөрт авах амин дэмийн 15%-г хангадаг тул та өөрийн болон гэр бүлийнхээ дархлааг дэмжээрэй.

Хэдийгээр Монголд одоогоор коронавирусын халдвар илэрсэн тохиолдол байхгүй байгаа ч эмийн бусаар буюу эрүүл хоол хүнсээр дархлаагаа дэмжихийг ард иргэддээ уриалж байна.