Дарс таашааж, дурсамж сэргээсэн үдэш Salm-ыг доргиов

Монголын рок попын урлагт арав гаруй жил үнэнчээр зүтгэж, дууны ертөнцийн “Содон аялгуу” болон олонд танигдсан дуучин Б.Баярцэцэгийн уянгалаг, хүчирхэг хоолой өнгөрөгч бямба гаригт Salm pub-д эгшиглэлээ. 1980, 90-ээд оны орос болон европ дуунуудаас бүрдсэн “Поздний вечер” тоглолт хуучнаар ЗХУ, баруунд боловсрол эзэмшсэн дунд үеийнхний хүсэн хүлээсэн гайхалтай орой байсан юм. Орос киноны танил дуунууд, чихэнд хоногшсон европ хөг аялгуунд хамтдаа дуулж, бүжиглэсэн үзэгчдийн үдшийн сонголт мартагдашгүй байгалийн амтат Kindzmarauli дарс байлаа. Үзэгч бүрийг энэхүү дарсаар угтан авсан нь” Поздний вечер” тоглолтын гэнэтийн бэлэг байж, үдшийг улам тансаг, гайхалтай болгож чадсан юм.