Э.Анударь хурдан эрүүл болоорой

MamyPoko брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд есөн сартай Э.Анударь охинд гурван сарын хэрэглээний живхийг өнөөдөр гардуулан өглөө. Э.Анударийн хувьд гавлын ясаа түрж гарсан тархины хавдар оноштой, ОХУ-д хоёр удаагийн хагалгаанд орж, тууштай эмчлүүлж чадвал эрүүл болох боломжтой. Хагалгааны болон хойд хөршид гурван сар амьдарч эмчлүүлэх зардал, Монголоос харгалзаж явах эмчийн цалин хөлс гээд охины гэр бүлд нийтдээ 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Тиймээс MamyPoko брэнд эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө чамгүй зардал шаардсан эмчилгээний үеэр хэрэглэж, гэр бүлийн санхүүгээс бага ч болов хөнгөлөх сэтгэлийн хандив болгон улирлын турш хэрэглэх живхний туслалцаа үзүүллээ.
Э.Анударь охиныгоо хурдан эдгээд эх орондоо ирэхийг хүсэн ерөөе.