Зорилтот бүлгийн хүүхдүүдэд живх хандивлалаа

Налайх дүүргийн "Хүүхэд гэр бүл хөгжлийн төв"-д бүртгэлтэй зорилтот бүлгийн бяцхан хүүхдүүдэд живх хандивлалаа. MamyPoko брэнд нь эх хүүхдэд анхаардаг, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч брэнд байхыг эрхэмлэж ажилладаг. Тэгвэл энэ удаа тус төвтэй хамтран Налайх дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхийн 0-3 насны 7 хүүхэд тус бүр хоёр сарын живхний хэрэглээний тусламжийг үзүүлсэн байна. Өвлийн улиралд үр хүүхэддээ живхийг нь авч өгч чадахгүй байгаа зорилтот бүлгийн иргэдэд ийнхүү Mamy Poko живхийг хандивлаж, бяцхан хүүхдүүдийн хуурай, тухтай байх нөхцлийг түр хугацаанд ч болов бүрдүүлж өгсөнд тус төвийнхөн талархаж байлаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.