ТБИ ХХК Макфа, Elastine брэндийн албан ёсны дистрибьютер боллоо

 

 

“Таван Богд Интернэйшнл” компани 2015 оны 10-дугаар сараас эхлэн Макфа, Elastine брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. Оросын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компани болох Макфа-тай 2015 оны 10-дугаар сараас хамтын ажиллагаагаа эхлүүлж, тухайн компанийн үйлдвэрлэдэг Макфа нэрийн хатуу буудайн дээд сортын гоймонг эх орондоо худалдаалж эхэллээ. Энэхүү гоймон нь бусад ижил төрлийн гоймонг бодвол цардуулгүй, таргалуулдаггүй онцлогтой маш сайн чанарын гоймон юм. Дашрамд дурдахад Макфа нь Оросын гоймонгийн зах зээлийн 77%-ийг эзэлдэг, оросуудын хамгийн дуртай, шилдэг брэнд нь билээ.

 

Мөн ТБИ ХХК-ийн эртний түнш болох Солонгосын LG Household & Health Care компанитай хамтын ажиллагаагаа дахин сэргээж, Elastine брэндийн хоёр төрлийн үсний шампунийг эх орондоо нийлүүлж эхлээд байна. Та бүхний сайн мэдэх Elastine шампунь энэ хугацаанд хэд хэдэн удаа хувьсан өөрчлөгдөж, бидний үсний онцлогт тохирсон, хэрэглэхэд илүү их сэтгэл ханамжийг өгөхүйц болж шинэчлэгдсэнийг дуулгахад таатай байна.  Тэжээл өгөх зориулалттай эмчилгээний Elastine Bio Therapy, торгомсог зөөлөн болгож, үсний гэмтлийг багасгах  зориулалттай, гялалзуулагч Elastine Silk Repair шампунийг туршиж үзэхийг нийт Таван Богдчууддаа санал болгож байна.