MamyPoko живх сонгох ТОП-3 шалтгааныг та мэдэх үү?

  • Хүйг хөндөхгүй цорын ганц загвар

Дөнгөж төрсөн нярайн хүйг хөндөж оролдохгүй байх нь хурдан эдгэрэхэд тустай. Энэ онцлогт зориулан бүтээгдсэн живх бол MamyPokoNewborn төрөл юм. Хүйн ухлаадас нь таны шинэхэн үрийн хүйг хөндөхгүй байснаар хурдан эдгэх учир ээж та санаа амар байж болно. Төрөөд удаагүй шинэ ээж, аавуудын хувьд санаа зовох асуудал бишгүйдээ гардаг. Тэгвэл зориулалтын живх сонгосноор хүй цөглөхөд гарах асуудлыг амархан шийдэх боломжтой.

  • Хөвөн зөөлөн

Бид бяцхан үрсдээ үргэлж хамгийн сайныг сонгодог. Энэ шаардлагад бүрэн нийцэж таны бяцхан үрийн арьсыг эхийн гар мэт энхрийлэх хөвөн зөөлөн материалаар MamyPoko живхийг хийдэг. Материал сайтай учир та хүүхдээ живхнээсээ харшлах вий гэж эмээх хэрэггүй.

  • Чийгээ гадагшлуулах чадвар

Живх ч бас амьсгалах ёстой. Тиймгүй бол бяцхан үрийн арьс чийгтэй, битүү орчинд удвал юу ч болж мэднэ. Ялангуяа шээсний уурыг гадагшлуулахгүй бол хүүхдийн арьс маш амархан харшилж, улайлт өгдөг. Хэрвээ та хэрэглэх явцдаа анзаарсан бол MamyPoko живх гадагшаа бага зэрэг чийгээ өгдөг нь хүүхдийн арьсыг дээр дурдсан эрсдлүүдээс хамгаалж буй нь тэр шүү.

Нэмж хэлэхэд MamyPoko живх “Ширхэг бүр хэмнэлт” хөтөлбөр зарласан байгаа. Та хэрэглэсэн живх бүриийнхээ тоогоор 20 төгрөг хэмнэж дараагийн худалдан авалтаасаа хасалт хийлгэж хэмнэлтээ эдлээрэй. Живхээ ч авна, хэмнэлтээ ч эдэлнэ, төсвөө ч хэмнэнэ.