Байгалийн амтат тансаг дарстай үдшээр шинэ үнэртэн нээлтээ хийлээ

Цэцэгсийн талбайд гэрэлтэх нарны туяаг шилэн бортогонд савлан бүсгүй танд тусгайлан зориулсан L’Occitane брэндийн үнэртэн Terre de Lumière шинээр мэндэллээ.
Kempinski зочид буудалд Монголын хэрэглэгчдэд танилцуулагдсан Францын Прованс нутгийн шинэхэн сүрчигний нээлтийн ажиллагаанд ирсэн хүн бүр Гүржийн уламжлалт аргаар исгэсэн мартагдашгүй байгалийн амтат Kindzmarauli болон Alazani Valley дарсыг амталсан нь энэ үдшийн нэгэн бэлэг байсан юм.
Хүмүүс сайн сайхан бүхнийг гэрэл гэгээгээр төсөөлдөг Тиймээс ч цоо шинэхэн “Terre de Lumiere” үнэртний нэрийг орчуулвал “нарны орон” гэх утгатай. Үнэртсэн хүн бүрийн гэгээн дурсамж, мэдрэмж сэргэхээр бодож уг сүрчгийг бүтээсэн бөгөөд нарны туяаг цэцэгсийн хамт шилэнд юүлсэн гэдгийн цаад учир нь энэ аж.