Хонгорхон “Жизель”, амтат дарсаар УДБЭТ үүдээ нээлээ

УДБЭТ-ийн  54 дэх улирлын нээлт А.Аданы “Жизель” балетаар эхэллээ. Уламжлал ёсоор сонгодог урлагийн шинэ улирлыг нээж буй "Жизель”-ийн нээлтэнд ирсэн 500 гаруй үзэгчийг байгалийн амтат Kindzmarauli дарсаар угтан авсан юм.
“Жизель”-ийг “Ла Скала” театрын удирдаач Стефано Сальваторе удирдаж, УДБЭТ-ын гоцлооч Б.Саруул, Г.Батчимэг, Альбертэд О.Ганцоож, А.Эрдэнэболд нар гоцлон тоглолоо. Жил бүр тоглолтын хуваарьт багтдаг “Кармен”, “Хунт нуур” зэрэг дуурь, бүжгэн жүжгээс гадна “Гүнгэрийн гүнж” дуурь, “Айда” зэрэг дууриуд энэ сард үзэгчдийн хүртээл болно.