Тансаг дарстай “I love you” тоглолт гэгээн хайрын үдэш эгшиглэлээ

Тансаг дарстай “I love you” тоглолт гэгээн хайрын үдэш эгшиглэлээ
    Валетиний баяр буюу Гэгээн хайрын үдшээр зохион байгуулагдсан Улсын филармонийн гоцлол дуучин Наагий, Хулан нарын “I love you” тоглолт үзэгч хосуудаа Гүрж дарсаар угтан бэлэг барилаа. Тоглолтонд ирсэн үзэгч бүрийг мартагдашгүй байгалийн амтат Kindzmarauli болон Alazani Valley дарсаар дайлсан нь хайрын баярын өдөр хосоороо тоглолт үзэхээр ирсэн үзэгчдийн хувьд гэнэтийн бэлэг байсан юм.
Мөн тоглолтын дундуур шилдэг үзэгчдийг хосоор нь шалгаруулж Tiflisi Marani брэндийн дарсаар бэлдсэн дээж бүтээгдэхүүн болон өөрсдийн шинэхэн цомгоо бэлэглэлээ.