Амтат дарстай “Аз жаргалын набор” амтлав

Гуниглахад дэндүү хайран цаг хугацааны агшин бүрийг аз жаргал мэтээр сэтгэж, сэтгээд зогсохгүй амталж мэдрэх нь хичнээн гайхамшигтайг ойлгуулсан номын нээлт амжилттай, амтат дарстай сайхан боллоо.

Сэтгэл зүйч Г.Наранбаатарын “Аз жаргалын набор” номын нээлтийг мартагдашгүй байгалийн амтат Tiflisi Marani брэнд хамтран зохион байгуулж, нээлтэд ирсэн хүн бүрийг таван төрлийн дарсаар дайлсан юм. Мөн гэр бүлийн сайн сайхны төлөө, өөрийгөө ялан дийлэхийн утга учрын тухай лекцэнд идэвхтэй оролцсон зочдод байгалийн үзэсгэлэнт Гүрж улсын Кахети мужаас оруулж ирсэн Tiflisi Marani брэндийн дарсны дээжээс гардуулан өглөө.

Энэхүү дарс нь химийн нэмэлт исгэгчгүй, уламжлалт аргаар гарган авсан байгалийн амтат бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм.