Activia брэнд эрчимт дасгалын төрлийг дэмжинэ

Монголын эрчимт дасгалын холбооны дэргэдэх Fit Box CrossFitMongoia клубийн нээлтэнд Дэлхийн №1 пробиотик тараг Активиа хамтран ажиллалаа. Жирийн фитнесээс илүү эрчимтэй хичээллэж, хурдан хугацаанд зөв галбирт хүргэх энэхүү төрлөөр төрөлжсөн клуб анх удаагаа албан ёсоор нээгдэж байгаа нь энэ юм.

Активиа тараганд агуулагдах амьд бактер нь зөв хооллож спортоор хичээллэн эрүүл амьдралын хэв маягыг эрхэмлэгчдэд төгс зохицдог шилдэг бүтээгдэхүүн учраас клубийн нээлтэнд ирсэн зочдод бүтээгдэхүүн танилцуулж, цаашдын үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаар боллоо.