Активиа Drink&Fit шинэ төрөл худалдаанд гарлаа

Дэлхийн №1 сүү үйлдвэрлэгч Danone брэндийн Активиа төрөл Drink&Fit-ээр бүл нэмж Монголын хэрэглэгчид амьд бактераар баялаг ахин нэг шинэ төрлийн тараг амталж эхэллээ.

Сахар, тослог бага, уураг өндөр  энэхүү бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд таниулах belly dance-тэй хосолсон нээлтийн ажиллагаа E Мартын Чингис салбарт амжилттай зохион байгуулагдлаа.

Drink&Fit шинэ төрөл нь хаа ч уухад тохиромжтой гоёмсог савлагаатайн дээр зөвхөн Danone брэндийн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг амьд бактераар баялаг юм.

Эрүүл хооллолтыг эрхэмлэж, жингээ барихыг хүсдэг бүх насны хэрэглэгчидийг гүзээлзгэнэ, цангис болон гадил овъёос агуулсан хоёр төрлөөс сонгон хэрэглэхийг санал болгож байна.