MamyPoko брэнд Амгалан амаржих газрыг тохижууллаа

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч MamyPoko  брэнд Нийслэлийн Амгалан амаржих газрын гурван танхимыг иж бүрэн тохижуулж ашиглалтанд хүлээлгэн өглөө.

Орон даяар хэрэгжсэн Child Care II аяны хүрээнд эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө цуврал олон ажил зохион байгуулсны томоохон нь болсон энэхүү тохижилтын хүрээнд III төрөхийн амбулатори, хүлээх авах, эргэлтийн хэсэг болон төрсний дараах тасгийг нийтдээ 50 орчим сая төгрөгөөр тохижуулснаа ийнхүү хүлээлгэн өгч байна. Энэ ажил нь тус брэндийн хувьд иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгч байгаа анхны эмнэлэг биш бөгөөд өнгөрсөн жил Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоёр танхимыг тохижуулсан юм.

Мөн “Таванбогд Интернэйшл” ХХК MamyPoko брэндийн зүгээс өнгөрсөн хугацаанд тусламж шаардлагатай байгаа зорилтот бүлгийн эх хүүхдэд хүрч ажиллах, нялхсын эрүүл энх өсөн бойжих орчинг бүрдүүлэх зорилгоор нийгэмд хандан хандив тусламж, бодит хямдрал зэрэг арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж, группын нийт компаниудаа уриалан Цус хандивлах аяныг амжилттай зохион байгуулаад байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө хийгдэж байгаа ажлууд цаашид ч тасралтгүй үргэлжилнэ.