Галлериа Улаанбаатар Төвийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочдыг Kindzmarauli дарсаар угтан авлаа.

Нийслэл хотын зүрхэн хэсэгт сүндэрлэх Улаанбаатар Галлериа буюу бидний мэдэхээр Хэвлэх үйлдвэрийн түүхэн дурсгалт барилга хотын өнгө үзэмжинд асуудал болсоор багагүй хугацааг өнгөрсөн бол 1929 оных нь түүхэн дурсгалт байдлыг Таван Богд Группийнхэн орчин үеийн архитектурын өвөрмөц шийдэлтэй хослуулсан Галлериа Улаанбаатар төв байгуулан, албан ёсоор нээлтээ хийж хүрэлцэн ирсэн зочин бүрийг Гүржийн амтат Kindzmarauli дарсаар дайлж угтлаа. Мөн 1-р давхарт Пицца Хат олон улсын сүлжээ рестораны анхны Dine-In салбар нээгдэж байна.

Тус нээлтийн арга хэмжээнд Монголын шилдэг байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагууд, гадаадын зочид төлөөлөгчид, урлагийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд нээлтийн зочин бүрт барьсан гэнэтийн бэлгийн нэг нь мартагдахгүй байгалийн амтат Гүржийн дээд зэрэглэлийн Kindzmarauli дарс байлаа.