Дүрслэх урлаг, Jazz хөгжмийн үдшийг Kindzmarauli чимлээ

Уран зургийн нууцлаг ертөнцөд Jazz хөгжмийн аялгуу сонсон суух их хотын таатай нэгэн үдшийг мартагдашгүй байгалийн амтат Kindzmarauli дарс чимлээ.
Хотын төвийн Цэлмэг office center-ийн хоёр, гуравдугаар давхарт байрлах Office Gallery нь орчин үеийн залуусын ажил амьдралын орчинд уран зураг, дүрслэх урлагийн бүтээлүүдийг ойртуулах, тэдгээр бүтээлүүдийг зөвхөн үзэсгэлэн, музейд үзэх биш өдөр бүр харж сэтгэлийн таашаал авах боломжийг бүрдүүлэхээр байгуулагдсан юм. Энэхүү office gallery-д зохион байгуулагдсан “Mongolian Jazz night” үдшийг Tiflisi Marani брэндийн Kindzmarauli дарс ивээн тэтгэсэн бөгөөд үдшийг улам тансаг болголоо.
Тус галарей нь Монголын Урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн уран зураг, дүрслэх урлагийн бүтээлүүдийн дэргэд ажлаа хийх, уулзалт хэлэлцээр зохион байгуулах, мөн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.