Colgate

1806 онд Английн иргэн Вильям Колгейт өөрийн саван, лааны үйлдвэрлэлээрээ Нью Йорк хотод Colgate компанийг үүсгэн байгуулж байсан бөгөөд өдгөө дэлхийн 200 гаруй оронд хэрэглэгчдэд хамгийн их танигдсан ахуйн брэнд бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг компани болж өргөжжээ.

Colgtate& Palmolive компани нь Америкийн алдарт Interbrand компаниас жил бүр дэлхийн шилдэг 100 брэнд шалгаруулдаг “Best Global Brand” жагсаалтын эхний 50 байрт тогтмол шалгарч ирсэн нь уг брэндийн чанар болон нэр хүндийг илтгэх нэгэн үзүүлэлт болж байна.

Монгол улсад 2005 оноос тус брэндийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор “Таван Богд Интернэйшнл” ХХК оруулж ирсэн юм. Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ борлуулалт, түгээлтийн нэгдсэн системийн дагуу Монголын өнцөг булан бүрт нийлүүлж байна.