Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтын үе шат

“Таван Богд Интернэйшнл” ХХК нь ажилтанг сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд эерэг хандлага, гал эрмэлзэл, ур чадвар бүхий хүн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.

Бид нээлттэй зарласан бүх төрлийн ажлын байр, орон тоог олон нийтэд зарлан мэдээллэж, тухайн ажлын байруудад өргөдөл гаргах тэгш боломжийг ханган, тогтсон журмын дагуу сонгон шалгаруулалтыг шударга, ил тодоор явуулдаг.

Сонгон шалгаруулах дараалал

  • 1-р үе шат
    Анкет бөглөх

    (Та вебсайтнаас, эсвэл Таван Богд Группийн төв байранд ирж бөглөнө.)

  • 2-р үе шат
    Эхний шатны ярилцлага

    (Хүний нөөцийн менежер 1-р шатны шалгаруулалтанд тэнцсэн хүн тус бүртэй)

  • 3-р шат
    Шалгалт авах

    (Албан тушаалын ажлын чиг үүрэг, онцлогоос хамаарч Асуудал шийдвэрлэх чадварын тест бөглүүлэх, Кейсэн дээр ажиллуулах, Тест авах, мэргэжлийн шалгалт авна)

  • 4-р шат
    Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага, уулзалт

    (Харъяалагдах алба, хэлтсийн удирдах түвшний албан тушаалтан, менежер Тантай ярилцлага хийнэ)

  • 5-р шат
    Эцсийн шийдвэр гаргалт

    (Таныг тэнцсэн эсэхийг шууд болон утсаар мэдэгдэх болно)