Tiflisi marani гүрж дарс

Tiflisi Marani

Гүржийг дарсны эртний арвин туршлагатай, дарсны эх нутаг хэмээн нэрлэдэг. Гүржүүдийн усан үзэм исгэж дарс гаргаж авах арга нь олон зууны турш үе дамжин ирсэн бөгөөд Европын дарс үйлдвэрлэгч орнуудын технологиос өөрийн гэсэн өвөрмөц онцлогоороо ялгардаг.

Гүржийн зүүн хэсэг болох Кахети мужид усан үзмийн аж ахуй эрхлэлт болон дарс үйлдвэрлэлт өндөр хөгжсөн байдаг.

“Таван Богд Интернэйшнл” ХХК нь 2010 оноос хойш TIFLISI MARANI брэндийн 5 нэр төрлийн дарсыг импортолж, цэвэр усан үзмийн дарсны онцлогийг хэрэглэгчдэд хүргэсээр байна.

Зөвлөмж:  Грильдэж шарсан ногоо, тахианы мах, загас, бяслаг зэрэгтэй хамт хэрэглэнэ.

TIFLISI MARANI брэндийн давуу тал онцлог:

  • Байгалийн таатай нөхцөлд Кавказ уулын эрдэс ус болон Хар тэнгисийн чийглэг уур амьсгалд ургадаг усан үзмээр хийгдсэн
  • Спиртийн орц, хольцгүй
  • Өнгө болон будаг оруулагчгүй
Rkatsiteli

Усан үзмийн ургацын бүс нутаг: Гүрж улс, Кахети муж Усан үзмийн сорт: Ркацители Шинж чанар: Цайвар шар өнгөтэй, жимсний амттай, хуурай цагаан дарс. Уух хэм: + 11- 12°С Зөвлөмж: Грильдэж шарсан ногоо, тахианы мах, загас, бяслаг зэрэгтэй хамт хэрэглэнэ.

Saperavi

Усан үзмийн ургацын бүс нутаг: Гүрж улс, Кахети муж Усан үзмийн сорт: Саперави Шинж чанар: Гүн улаан өнгөтэй. Жимсний үнэртэй ба бага зэргийн аргуун амттай хуурай дарс. Уух хэм: + 16- 18°С Зөвлөмж: Үхэр, хонь, гахайн махтай хоолыг даруулж хэрэглэхэд зохицно.

Alazani ValleyУлаан

Усан үзмийн ургацын бүс нутаг: Гүрж улс, Кахети муж Усан үзмийн сорт: Саперави, Ркацители улаан усан үзмийн сорт Шинж чанар: Хүрэн улаан өнгөтэй, жимсний анхилам үнэртэй, зөөлөн амттай хагас чихэрлэг дарс. Уух хэм: + 16 -18°С Зөвлөмж: Бүх төрлийн бяслаг, жимс ба амттантай (десерт) хамт хэрэглэвэл тохиромжтой.

Alazani ValleyЦагаан

Усан үзмийн ургацын бүс нутаг: Гүрж улс, Кахети муж Усан үзмийн сорт: Ркацители ногоон усан үзмийн сорт Шинж чанар: Ногоон усан үзмийн цайвар шаргал өнгөтэй, зөөлөн, шинэхэн жимсний амттай хагас чихэрлэг цагаан дарс. Уух хэм: + 11 -12°С Зөвлөмж: Бүх төрлийн бяслаг, жимс ба амттантай (десерт) хамт хэрэглэвэл илүү зохимжтой.

Kindzmarauli

Усан үзмийн ургацын бүс нутаг: Гүрж улс, Кахети муж, Киндзмараули бүс нутаг Усан үзмийн сорт: Саперави Шинж чанар: Нал эрдэнийн хүрэн улаан өнгөтэй, жимсний анхилам үнэртэй, зөөлөн амттай хагас чихэрлэг дарс. Уух хэм: +16 - 18°С Зөвлөмж: Бүх төрлийн бяслаг, жимс ба амттантай (десерт) хамт хэрэглэвэл тохиромжтой.