Олейна ургамлын тос

Олейна

 “Таван Богд Интернэйшнл” ХХК нь 2007 оноос эхлэн дэлхийд танигдсан өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Бунге компаний ургамлын тосыг ОХУ дахь Бунге салбар компаниас импортлон оруулж ирж, Монголын зах зээлд нийлүүлж байна. Бунге компани нь 1818 онд Голланд улсын Амстердам хотод байгуулагдсан бөгөөд тариан талбайгаас дэлгүүрийн лангуу хүртэл хүрч ажилладаг дэлхийг тойрсон үйлчилгээний нэгдсэн системтэй хүнсний тэргүүлэгч компани юм. Дэлхийн 40 гаруй оронд Бунге-гийн салбар компаниуд байдаг ба одоо 35 мянга гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ОЛЕЙНА брэндийн танилцуулга

Олейна энгийн - Цэвэр байгалийн гаралтай 1-р зэргийн наранцэцгийн тосыг тусгай технологийн дагуу 7 давхар шүүлтүүрээр шүүн элдэв үнэргүй, царцаж тунадас үүсгэхгүй болгон боловсруулсан. Холестрин агуулаагүй ба Е витаминаар баялаг.

Наранцэцгийн тосны 90% нь ханаагүй тос агуулагддаг ба Е витамин, ургамлын цетрин, лецитин, каротин зэрэг хүний биед чухал хэрэгцээтэй амин дэмүүдээр баялаг байдаг. Эдгээрээс Е витамины агууламж хамгийн их байдаг ба Е витамин нь өөхний хүчлийг исэлдүүлэн хялгасан судасны хөдөлгөөнийг нэмэгдүүлж, судасны хатуурал болон бусад өвчнөөс сэргийлэх нөлөө үзүүлдэг байна. Түүнд агуулагддаг лионелын хүчил нь хүний биед зайлшгүй шаардлагатай өөхний хүчлийн нэг бөгөөд түүнээс бүрэлдсэн төрөл бүрийн эсүүд нь хүний биеийн дотоод шүүрлийг зохицуулах, цусны даралтыг тогтворжуулахад тустай.

Олейна оливтой - Мэргэжилтнүүдийн гаргасан нарийн арга технологийн дагуу байгалийн гаралтай цэвэршүүлсэн наранцэцгийн тос болон EXTRA VIRGIN оливын тосыг хослуулан гарган авсан уг тос нь бүх төрлийн хоол зууш, салатанд хэрэглэхэд тохиромжтой.

Оливын тосонд агуулагдах ханаагүй тосны хэмжээ нь 83% хүртэл байдаг ба хүний биед хэрэгцээт амин дэмүүдийг өгөхөөс гадна цусны плазмын тослогийн агууламжийг хэвийн хэмжээнд байлгахад ач тустай. Мөн түүнчлэн оливын тосонд хүний биед нэн шаардлагатай A, D, E, F, K амин дэмүүд болон каротин ихээр агуулагддаг нь хүний биед шингэж шим тусаа өгөхдөө ч илүү байдаг.

Олейна энгийн Олейна оливтой
1л, 2л, 3л, 5л-ээр хуванцар саванд савласан. 1л-ээр хуванцар саванд савласан