Компанийн танилцуулга

"Таван Богд Интернэйшнл” ХХК нь 1998 онд байгуулагдсан бөгөөд хүнс болон ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

“Таван Богд Интернэйшнл” ХХК нь 380 гаруй ажилтантай, 8 бизнес нэгж, Фүүд Сервис Сольюшинс охин компанитай ба 214 жилийн түүхтэй Colgate-Palmolive, дэлхийд инноваци, шинэчлэлээрээ тэргүүлэгч Unicharm, болон Danone, Ulker, Ferrero, Heinz,  зэрэг компаниудын албан ёсны дистрибютер бөгөөд  Япон, Индонез, Малайз, Голланд, Гүрж, Англи , ОХУ зэрэг орноос 600 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ард түмэндээ хүргэж байна.  

Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Mamy Poko хүүхдийн живх, Sofy ариун цэврийн хэрэглэл, Colgate шүдний оо, сойз, Jonhsons and Johnson болон Palmolive арьс арчилгааны бүтээгдэхүүн, Protex бактерийн эсрэг саван, New Top эдийн саван, Дэлхийд амтаараа тэргүүлэгч Ferrero шоколадны набор , Heinz кетчуп, соус, паста соус, Tiflisi Marani гүрж дарс, Aresti болон Espiritu de chile дарс, Hardy's дарс, Grw гүрж дарс, Oleina ургамлын тос, Danone амьд тараг, Kinder сүүн амттан, Lantmannen Unibake компанийн Schulstad брэндийн хөлдөөсөн пэстри болон талх зэрэг ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хот, 21 аймагт бараа түгээлтийн сувгаараа дамжуулан хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс

Хэрэглээний соёлыг цогцлооно.

Хамтын хүчээр хэрэглэгчийн гарт зөвхөн

сайн сайхныг хүргэхэд оршино

Харилцагчид, хэрэглэгчид

Харилцагч, хэрэглэгчид маань манай байгууллагын тогтвортой оршин тогтнохын үндэс юм. Байнга идэвхитэйгээр хувьсан өөрчлөгдөж буй харилцагч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бодитоор танин мэдэж, хүлээлтийг нь давуулан биелүүлэх нь манай байгууллагын соёлт нийгмийн хариуцлагатай иргэний хувиар нийт зах зээлийн өмнө хүлээсэн үүрэг мөн. Харилцагч хэрэглэгчдийн маань хүртэж буй үнэ цэнэ, сэтгэл ханамж, тэдгээрийн цар хүрээний өсөлтөөр манай байгууллагын тогтвортой өсөлт, эдийн засагт оруулж байгаа бодит хувь нэмэр тодорхойлогдоно.

Байгууллагын ажилтан

Манай байгууллагын эрхэм зорилго, эрмэлзлийг бодит болгож, баялгийг бүтээн нийгэмд бодит хувь нэмрийг оруулж буй ажилтнууд маань бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй нөөц мөн. Байгууллага хөгжвөл ажилтан хөгжиж, ажилтан хөгжвөл байгууллага хөгждөг учир шударга, хүнлэг, нийтлэг хүртээмжтэй байдлаар хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэх бодлогыг баримтална. Улмаар ажилтнуудын материаллаг болон оюунлаг хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлэх нь нэгдсэн зорилго, зорилтын үзэл санаагаар зангидагдсан хамт олныхоо өмнө хүлээх байгууллагын хамгийн том үүрэг билээ.

Хөрөнгө оруулагчид

Манай байгууллага нь өөрийн үйл ажиллагааг эрүүл, шударга зарчмаар явуулж, бизнесээ өргөжүүлэн тэлж, ашиг орлогоо байнга өсгөн нэмэгдүүлэх нь бидний тогтвортой хөгжлийн үндэс мөн. Байгууллага ийнхүү хөгжиж, бүтээсэн баялгаас цаашдын хөгжлийг тодорхойлох шинэ санаачилга, бизнесийн болон хүний нөөцийн хөгжил, эрсдлийг удирдах, бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд зориулан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ бүхний эцэст зах зээлийн шударга зарчмаар хөрөнгө оруулагчдад ногдол ашиг олгох үүргийг хүлээнэ. Компаний ашиг орлого, хөрөнгийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж, зарласан ногдол ашгийн хэмжээ тогтмол өсөлттэй байх нь нээлттэй зах зээл дээрхи компаний бодит үнэлэмжийг нэмэгдүүлэх гол үзүүлэлт билээ.

Нийгмийн хариуцлага

Бид эдгээр үүргээ хэрэгжүүлэхдээ харилцагчид, хэрэглэгчид, ажилтнууд болон хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжууд, ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа ганхашгүйгээр даган мөрдөнө. Түүнээс гадна, бидний менежментийн үзэл санаа, алсын хараа, эрхэм зорилготой нийцсэн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын гарц гаргалгааг эрэлхийлж, тогтвортой нийтийг хамарсан шийдлүүдийг өөрсдийн үндсэн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулахгүйгээр нээн илрүүлж дэмжин ажилласнаар нийгмийн сайн сайханд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулна.

Амжилт

2004 онд

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Оны шилдэг ажил олгогч” өргөмжлөл

2005 онд

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Оны шилдэг компани” өргөмжлөл

2007 онд

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Нийгмийн хариуцлагатай шилдэг компани” өргөмжлөл

2009 онд

НХЭХНийгэмлэгээс  “Хүүхдэд ээлтэй импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсанд өргөмжлөл

2014 онд

МХАҮТ-аас шалгаруулсан 2014 оны “Топ 100” аж ахуйн нэгж

2018 онд

МХАҮТ-аас шалгаруулсан 2018 оны “Топ 150” аж ахуйн нэгж